Казахстаны чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж байгаа гэнэ. Учир нь Истанбулын тэмцээний 74 кг-ын жинд барилдахаар Талгат Сырбазын нэрийг өгсөн байсан боловч түүнийг Нуркожа Кайпановоор сольж байгаа сурагтай.
Тус улсын чөлөөтийн шигшээ багийн мэдэгдэлд түүний гэмтсэн хэмээсэн ч Казахстаны хэвлэлээр допингийн талаар бичих болов. Тэгвэл эл мэдээлэл нь үнэн, баттай гэдгийг зарим эх сурвалжууд нотолж байна. Талгат Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. Харин Нуркожа Кайпанов Азийн эрхийн тэмцээнд оролцоод ялагдсан билээ.
Үүнээс гадна Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн. Тэмцээн эд өрнөж буй. Тэмцээний өмнө Казахстаны багт допинг илэрч, 60 кг-ын тамирчнаа сольсон бөгөөд 2022 оны Азийн аваргын тэмцээний хүрэл медальт Саматали Тольтаевыг багаас хассан тухай өнгөрсөн сард бид мэдээлсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)