АНУ даяар Газын зурвас дахь Изриалийн түрэмгийллийг эсэргүүцсэн Палестиныг дэмжигчлын жагсаал өрнөж байна. Тэд их сургуулиудын байрыг бүчиж, эмх замбараагүй байдал газар авсан учир цагдаа нар хүчээр тараах, баривчлах арга хэмжээ аваад хэдэн өдрийн нүүр үзэж буй.
Ерөнхийлөгч Жо Байден уг жагсаалыг тайван байх ёстойг сануулж, Израилийг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн нь жагсагчдын дургүйцлийг төрүүлээд амжив. Мөн тэр Үндэсний гвардийг хөндлөнгөөс оролцохыг уриалав.
Дөрөвдүгээр сарын 18-наас эхэлсэн уг жагсаалаас цагдаа нар 2000 гаруй хүнийг баривчилжээ. Жагсагчдын тавьсан шаардлагууд их сургууль болгонд өөр өөр байгаа ч ихэнх жагсаал оюутнуудыг Израиль болон Газын дайныг дэмждэг компаниудаас татгалзахыг уриалж байна.
Л.Сайнаа