Арабын Нэгдсэн Эмират улсад пүрэв гарагт хүчтэй аадар бороо орсны улмаас Эмират компани дэлхийн хоёр дахь хамгийн их ачаалалтай олон улсын нисэх онгоцны буудал болох Дубай руу орох, гарах хэд хэдэн нислэгээ цуцалж, хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Мөн хүмүүс гэрээсээ ажиллаж, оюутнууд гэрээсээ хичээллэж байгаа гэнэ.
Энэхүү шуурга нь тус улсын хэд хэдэн хэсэг болон хөрш зэргэлдээх Оманд хүчтэй буужээ. Усархаг бороо орсны дараа үер бууж, АНЭУ-д дөрвөн хүн амиа алдсан байна. Хөл хөдөлгөөн ихтэй Дубай хотод хоёр долоо хоногийн өмнө мөн их хэмжээний бороо орж, олон хүн амиа алдсан юм. Одоогоор тус хотын амьдрал зогсонги байдалд орсон гэж хэлж болно.
Мөн үерийн улмаас Оманд 19 хүн амиа алдсаны дотор сургуулийн автобустай осолдсон 10 хүүхэд байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4824)