Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ой, улсын начин Д.Ганболдын нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд аварга О.Хангай тэргүүтэй улсын цолтнуудаас ердөө найман бөх бүртгүүлжээ.
Мөн энэ өдөр өнгөрсөн Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчид 800 сая төгрөг амласан гэх Ховд аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх зодоглож байна.
Түүнээс гадна барилдах бөхчүүдийн бүртгэл дунд допинг хэрэглэж барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан аймгийн Б.Өсөхбаяр байгаа нь сонирхол татаж байна. Түүний барилдах эрх 2027 онд сэргэх байсан ба тэрбээр допингийн эерэг хариу гарснаас хойш 11 сарын дараа барилдах гэж байгаа нь энэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (26)