Маргааш Монгол бөхийн өргөөнд Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ой, улсын начин Д.Ганболдын нэрэмжит улс, аймгийн цолтой бөхийн барилдаан болно. Энэ барилдаанд аварга О.Хангайгаас гадна улсын цолтонгуудаас ердөө найман бөх бүртгүүлжээ.
Мөн маргааш барилдах бөхчүүдийн бүртгэл дунд допинг хэрэглэж барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан аймгийн Б.Өсөхбаяр байгаа нь сонирхол татаж байна. Түүний барилдах эрх 2027 онд сэргэх байсан ба тэрбээр допингийн эерэг хариу гарснаас хойш 11 сарын дараа барилдах гэж байна.
Б.Өсөхбаярын барилдах эрхийг хэн сэргээсэн нь тодорхойгүй байгаа ч МҮБХ-ноос түүнийг маргаашийн барилдаанд бүртгэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (14)