АНУ ОХУ-ыг Украины эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн ёсоор буруутгаж, Оросын пүүсүүд болон төрийн байгууллагуудад шинэ хориг арга хэмжээ авсан.
Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ -ын Төрийн департамент "ОХУ Химийн зэвсгийн тухай конвенцийг (CWC) зөрчин Украины хүчний эсрэг хлоропикрин гэх химийн зэвсгийг ашигласан гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэж мэдэгдэв. Түүнчлэн Орос улс дайны үеэр нулимс асгаруулагч хий ашигласан нь CWC-ийг зөрчсөн гэж нэмж хэлэв.
АНУ-ын гаргасан дүгнэлт нь сүүлийн саруудад Оросын армитай фронтын шугамын зарим хэсэгт хий болон бусад цочроох химийн бодисуудтай тулгарсан гэх Украины цэргүүдийн мэдүүлэгтэй нийцэж байна.
Гуравдугаар сард сошиал сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Украины зэвсэгт хүчин "ОХУ дайны ажиллагаанд ашиглахыг хориглосон химийн хорт бодисоор тоноглогдсон нулимс асгаруулагч хийн сум” ашигласан мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Зөвхөн хоёрдугаар сард л гэхэд 250 тохиолдол бүртгэгдсэн" гэжээ.