Олимпын анхны медаль гэдэг тамирчин бүрийн хувьд чухал, баяр хөөртэй үйл явдал байдаг ч Алисиа Монтаньогийн хувьд биш.
АНУ-ын хөнгөн атлетикын од 2012 оны олимпын 800 метрийн зайн уралдаанд тавдугаар байрт шалгарч байлаа. Гэвч байраа ахиулж, хүрэл медаль хүртэхээр болсон тухай мэдээлэл шуугиан тарьж байна.
Тодруулбал, уг уралдаанд түрүүлсэн Мария Савинова, хүрэл медаль хүртсэн Екатерина Гулиев нараас сэргээш илэрсэн байдаг. Савинова, Гулиев хоёрыг 2015 онд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) захиалгаар гаргасан тайланд дурьдсан боловч Монтаньогийн Лондонгийн Олимпод үзүүлсэн амжилтыг дөнгөж одоо л хүлээн зөвшөөрч байна.
Уг хоёр гүйгчийн медалийг хурааж, Алисиа Монтаньод хүрэл медаль нөхөн олгох тухай мэдэгдэл гарсан ч энэ нь Америк тамирчны хувьд үнэ цэнтэй зүйл биш болсон. Хэрэв тэр тухай олимпод медалиа гардан авсан бол түүний олимпын анхны медаль болж, сайхан дурсамж мөнхрөх байв.
Өдгөө 38 настай түүний замнал нэгэнт дууссан ч одоогийн ивээн тэтгэгчдийн нэг Клиф Бар гуравдугаар байр эзэлснийх нь төлөө тодорхойгүй санхүүгийн урамшуулал олгохоор аль хэдийн тохиролцсон байна.
Л.Сайнаа