Спортын Арбитрын шүүх 2023 оны Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн. Үүний дараагаар бөхчүүд өөрийн үзэл бодлыг цахим орчинд илэрхийлсээр байна.
Тэдний нэг Улсын начин А.Хатансайхан "Монгол бөхийг бөхчүүд өөрсдөө л муухай харагдуулах зүйлийг хийж байгаа шүү. Нэг зүг чигтэй болсон ажил хийх гэж ядаж байгаа бөхийн холбоо руу дайрч байгаа нь харамсалтай. Бөхийн холбооныхон хуйвалдаад нэг ч бөхийг хорлосон зүйл байхгүй. Тийм зүйл хийх нэг ч хүн байхгүй. Удирдах зөвлөлд бүх аймгийн төлөөлөл байгаа шүү. Бүгд хамтын шийдвэр гаргадаг. Допинг хариуцсан байгууллагаас өгч байгаа мэдээллийн дагуу бүх бөхчүүдийн эрх ашгийн төлөө хариуцлага тооцоод явж байгаа. Хэт өндөр нэр алдар, бай шагналд болж хориотой зүйл хэрэглэж бусдын боломжийг үгүй хийчхээд аль нэгэн байгууллага хувь хүнээс болсон мэтээр ярьж байгаа нь зохимжгүй. Сүүлийн үед Ард түмэндээ шударга сайхан барилдаад нэр төртэй яваа Мөнхбат, Бүрэнтөгс, Санжаадамба аварга шиг байх хэрэгтэй" гэлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (22)