Украины иргэн 98 настай Лидия Ломиковскаягийн хувьд Оросын түрэмгийлэл нь түүний туулж өнгөрүүлсэн дэлхийн хоёрдугаар дайнаас ч дор зүйл ажээ. Тэр өдийг хүртэл зөн совиндоо итгэж амьдарсан нэгэн гэнэ.
Тийм ч учраас Оросын цэргүүд түүний төрөлх Украины Очеретине тосгон руу ороход тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт явах цаг нь болсон гэж шийджээ. Гэсэн хэдий ч хүчтэй бөмбөгдөлтийн улмаас Лидия удалгүй гэр бүлээсээ төөрсөн тул гэрийн шаахайтайгаа баруун зүгт олон миль газар зугтхаар шийджээ.
Тэрбээр ВВС-д "Модон дундуур явсан минь амь гарах шалтгаан болсон. Бас муу хөл минь намайг энд хүргэж ирлээ" гэжээ.
Тэрбээр Украины цагдаа нарт баригдах хүртлээ 10 км гаруй газар ганцаар алхжээ. Зарим хүмүүс 10-хан км газар гэж гайхаж магадгүй. Гэвч дайны нөхцөл байдалд 98 настай хүний хувьд энэ нь бараг л боломжгүй зүйл байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Одоо тэр гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзсан. Гэвч хөгжилтэй нь жаахан зэмлүүлсэн сурагтай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)