Спортын арбитрын шүүхээс өнгөрсөн оны Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн гэж үзсэн. Тэгвэл энэ талаар спортын тайлбарлагч С.Шижирбат өөрийн үзэл бодлоо хэлэв.
Тэрбээр доорх зүйлсийг өгүүлэв.
Спортын арбитрын шийдвэр эцэслэж гараагүй ээ
Тамирчны эрхийг зөрчсөн, допингийн шинжилгээний стандартын өчнөөн алдаанууд гарчихсаныг хүлээн зөвшөөрч, Бадарчын эдлэх ёстой эрхийг Спортын арбитр дахиж өгч дахиад хэлэлцхээр боллоо.
Бадарчын хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна аа. Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ.
Тэгвэл тавын даваанд Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө.
800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ, Ховдын нэг бөх Бадарчыг өгчихөөч гэхээр нь үгүй ээ яс үзнэ ээ гэж хэлэхэд нь бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ гэж хэлсэн байгаа юм, үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг юм, чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ.
Одоо бүр допингоор дарамталдаг боллоо шүү дээ. Бадарчийг хэвтүүлчихье гэсэн 800 саяасаа Монадад өгөөд Бадарчаас допинг илрүүлсэн байж болох өнцгөө л Бадарч хэлсэн. Найрааны мөнгөнүүд хаанаас гардаг юм, нутгийн зөвлөлүүд шүү дээ.
Найраа допинг хавтгайрлаа, "пүү паа" гэдэг ард түмэн нэг бөх нь найраа хэлэхээр "булли"-даж болохгүй ээ.
Бусад спортууд "Match fixing" найрааг гэмт хэрэг гэж үздэг болсон, таслан зогсоож хатуу шийтгэлүүд оноож цэгцэлсэн.
Манай үндэсний бөх шиг найраа хавтгайрсан өөр төрөл байхгүй. Ард түмнээ доромжлоод сурчихсан, ард түмэн нь доромжлуулаад сурчихсан.
Монада гэж мэргэжлийн бус хүмүүс ажилдаг газар олон жил Монголын спортыг самарч бузарлаж ирлээ, шинжилгээ авахдаа өчнөөн стандартын алдаанууд гаргачихсан, Бадарчын оронд өөр бөх байсан ч шүүхдэлцэх нь ойлгомжтой байсан.
Стандартын алдаанууд гаргахгүй бол допинг илэрсэн бөх шүүхдэлцэж чадахгүй шүү дээ.
Бөөндөө явсан шинжилгээний хариу бөөндөө мэйлээр ирэх ёстой байтал цуварсан, Бадарчынх хаа байсан наймдугаар сарын 21-нд ирсэн буюу Вадагийн дүрмэнд цаад талын хугацаа 20 хоногийн дотор ирэх ёстой гэсэн хугацаанаас аль хэдийн хэтрээд дүрэм зөрччихсөн!!!
Шинжилгээний савнуудын тээвэрлэлтийн горим алдагдчихсан. Долдугаар сарын 13-17ны хооронд DHL-д тусгай хөргүүртэй зориулалтын газар байсан эсэх нь тодорхойгүй, нэмэлтээр хамгаалах ёстой газрууд нь хамгаалсан эсэх нь тодорхойгүй, шилэн дээр нь кодыг нь цаасаар наасан байсан, тэр цаасыг хангалттай хуулаад авчхаар байна лээ!!!
Шээсний сав нь Олон Улсын стандартын сав байсан эсэх, Вадагийн дүрмээрээ тэмцээн наадам эхэлхээс өмнө Монада шалгаж албажуулж баталгаажуулаагүй!!!
Дүрмэнд сургалтанд сууж сертификат авсан хүмүүс хөндлөнгийн хянагчаар шинжилгээний өрөөнд орох ёстой байтал сертификатгүй баахан хүмүүс орсон!!!
Дүрмэнд шинжилгээний өрөөнд камергүй байх ёстой заалттай байхад камертай байсан!!!
Нэр задлах болоогүй байхад Өнөрцэцэг хаанаас нууц задруулж соошил булли хийсэн, шинжилгээний хариу ирэх хугацаанаасаа хангалттай хэтрээд наймдугаар сарын 21-нд ирсэн, хэрэв 21нд ирсэн хариу допинггүй гэж ирсэн бол яах байсан, шээсний шинжилгээ яагаад хэтэрхий удав!!!
Яах гэж стандарт гэдэг юм байдын,ийм стандартын алдаануудыг ВАДА-д маш ноцтой алдаанууд гэж үздэг ээ!!!
Дэлхийн бусад орны тамирчдаас нэгээс нь допинг илэрлээ гэхэд стандартын өчнөөн алдаануудтай байвал Олон Улсын Спортын Арбитрын шүүхэд хандаал хангалттай ялна, гэхдээ Вада буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг Монада шиг алдаанууд гаргадаггүй юм л даа!!!
Телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт орж чадахгүй зугатдаг Монадагийн гаруудтай тулах боломж гархаар нь би Монадагийн ирсэн гаруудтай нь ном хаялцая гэж хуралд суусан, Вада код дүрмээ мэдэхгүй, асуултуудад зөв хариулж чадахгүй дээд байгууллага ВАДАгаа үгүйсгэсэн юмнууд ярьсаар байлаа!!!
2 өдрийн хурал ажлаа мэддэггүй Монадад давхар сургалт орлоо доо!!!
Надад ярих боломж тун бага байлаа, хурлын дэгээрээ хүлээцтэй хандлаа.
Намайг зориуд өдөж хурлаас хөөлгөх гэж удаа дараалан оролдлоодоо.
Сэтгэгдэл (30)