БАРИМТ 1
Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
БАРИМТ 2
Тэрбээр 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны үйлдвэр", “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан гэх.
БАРИМТ 3
Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албыг 1 жил 7 сар хашсан. 2017 онд томилогдож байсан түүнд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд зээлийн асуудалтай холбогдоход нь "ажлаас чөлөөлөгдөх" шаардлага тавьж, Д.Хүрэлбаатар өөрөө өргөдлөө өгсөн байдаг.
БАРИМТ 4
Ажлын хувцасны үйлдвэрийн дарга байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт нэр холбогдож байсан тухай хэвлэлд бичсэн байна.
БАРИМТ 5
Түүнийг "мэдлэг чадвар муутай, асуудлаа танилцуулж чаддаггүй, хэт улс төрждөг, худал ярьдаг, харилцааны алдаа гаргадаг гэдгийг хэн бүгд харж байгаа" гэх зэргээр УИХ-ын гишүүн асан С. Эрдэнэ шүүмжилдэг байж.
БАРИМТ 6
Үндэсний аудитын газрын даргын албанаас түдгэлзүүлэх болсон шалтгаан нь "Цэнстайл" ХХК-тай холбоотой аж. Түүнийг ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авахын тулд давуу байдлаа ашигласан гэдэг байна.
БАРИМТ 7
Өнгөрөгч онд Хөгжлийн банкны хэргийн нотлох баримтыг судлан шинжилсэн. Шинжээчийн дүгнэлтэд, "Алт 2" төслийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутаг Цогцгоны мухар, Их хэтийн ам дахь алт олборололтын төсөлд Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээлийн гэрээг 2017 оны наймдугаар сарын 24-ны өдөр олгосон байна. Шүүхийн шийдвэрээр зээл төлөгдөж хаагдсан. "Эрд хул" ХХК нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 700 сая төгрөгийн олголтоос компанийн үйл ажиллагааны зардалд 270 сая төгрөг, бусад тоног төхөөрөмжийн үнэ гэж шилжүүлсэн шилжүүлгээс өөрийн данс руу буцаан 289 сая төгрөгийг авсан нь хамаарал бүхий этгээд хоорондын гүйлгээ гэж үзэхээр байгаа тул зарцуулалтын зориулалт бүрэн бус гэж үзэхээр байгаа талаар шинжээч дүгнэлтээ танилцуулж байлаа.
БАРИМТ 8
Дээрх "Эрд хул" ХХК нь Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий буюу дүүгийнх нь компани гэх шалтгаан болон үүнд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн гэрчээр дуудсан байдаг. Харин тэр өөрөө "нөлөөлөөгүй" гэж эрс үгүйсгэж байв.
БАРИМТ 9
Түүний эхнэр байсан Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд болоход "Богд Хан" уулын дархан цаазат газар болох Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 21.8 га газрыг "Гэгээн талбай" гэх компани эзэмшиж байжээ. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд тамга тэмдгийг нь гардуулж өгсөн тус яамны сайд асан Н.Цэрэнбат газрын зөвшөөрлийг цуцалчихаад "суудал"-аасаа буусан байдаг.
БАРИМТ 10
Гэтэл тус газрыг Д.Сарангэрэл 2021 хоёрдугаар сарын 28-ны А25 тушаалаар "Хөх гал трейд" компанид шилжүүлжээ. Энэхүү компанийн нэгэн эзэмшигч болох Г.Цагаанхүү нь тухайн үед түүний туслахаар ажиллаж байсан байна.
БАРИМТ 11
"Хөх трейд" компанийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлэн нь Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хоёрын "хүү"-гийнх нь найз гэгддэг аж.
БАРИМТ 12
"Гэгээн талбай" компани зөвшөөрөл бүхий газраа 160 сая төгрөгөөр хашаалж, газрын төлбөрт 200 гаруй сая төгрөгийг төлсөн учир хойноос нь уйгагүй хөөцөлдөж байсан ч Д.Хүрэлбаатар хэд хэдэн хүнээр дамжуулж, 4 тэрбум төгрөгөөр "зарна" гэсэн тухай тэд өгүүлж байна.
БАРИМТ 13
Д.Хүрэлбаатарын хүссэнчлэн урьдчилгаа болгож, түүний хамаарал бүхий хүмүүст 1 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Мөн Зайсанд байрлалтай 40 м.кв гурван давхар таун хаусыг 800 сая, Ланд 200 автомашиныг 190 сая, Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлалтай 107.91 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөхийг 180 сая төгрөг, Аялалын автобусыг 200 сая төгрөгөөр бодож шилжүүлжээ.
БАРИМТ 14
Гэвч тус компани газар байтугай эд хөрөнгөө ч буцаан авч чадаагүй нөхцөл байдалтай байгаа аж. ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ.
Сэтгэгдэл (18)