Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн. Шинжилгээний хариутай маргасан М.Бадарч улмаар Спортын Арбитрын шүүхэд хандсан ч түүнийг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул унагасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгох үйл ажиллагаа өнөөдөр болж байна.
Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Э.Даш харцага, С.Сүхбат заан, Ц.Бямба-Отгон арслан цолтой болох юм.
Мөн энэ наадамд их шөвөгт шалгарсан О.Хангай чимэг нэмж, С.Мөнхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ. М.Бадарчаас допинг илэрч О.Хангай нэг даваа ахин найм давсан амжилттай болно гэсэн үг. С.Мөнхбат, О.Хангай нар 10 давж түрүүлсэн аваргууд бөгөөд найм давсан амжилтаар отгон аварга дээр нь эрэмбэлэгдэх нь. С.Мөнхбат аварга наадамд олон шөвгөрсөн ч хамгийн ихдээ долоо л давж байжээ.
С.Мөнхбат аварга Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд түрүүлсэн бол О.Хангай аварга Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадамд түрүүлсэн билээ. С.Мөнхбат аваргаас хойш аварга цолтой таван бөх төрөн гарсан бөгөөд бүгд түүний өмнө эрэмбэлэгдэхээр болов.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (21)