Спортын Арбитрын шүүх эцсийн дүгнэлтээ гаргаж, М.Бадарчийг допинг хэрэглэсэн хэмээн үзсэн тул унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох үйл ажиллагаа болж өнгөрлөө. Нэгэнт шийд гарсан тул аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин болж, Улсын начин Э.Даш харцага, Улсын шинэ харцага С.Сүхбат заан, шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болно.
Мөн энэ наадамд их шөвөгт шалгарсан О.Хангай чимэг нэмж, Улсын шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болж, өмнө жилийн үзүүр бөх Улсын арслан Б.Орхонбаярын дор эрэмбэлэгдэнэ. Түүний дор Улсын баяр наадамд нэг удаа ес, дөрвөн удаа тав давсан Улсын арслан Д.Азжаргал, нэг удаа ес, хоёр удаа тав давсан Улсын арслан Р.Пүрэвдагва нар бичигдэнэ.
Улсын гарди Ц.Бямба-Отгон өмнө жилийн Улсын баяр наадмаар Аймгийн заан цолноос зургаа давж, Улсын харцага цолыг шууд хүртсэн. Харин Улсын арслан Б.Орхонбаяр нэг удаа зургаа, хоёр удаа тав давсан тул түүний дээр эрэмбэлэгдэх юм. Д.Азжаргал дөрвөн удаа тав давсан бол Р.Пүрэвдагва хоёр удаа тав давжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)