БАРИМТ 1
Түүний жинхэнэ нэрийг Чарльз Филип Артур Жорж гэдэг. 1948 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн.
БАРИМТ 2
Чарльз Букингемийн ордонд эхийн өвөө хаан Жорж VI-ийн үед төрж, 1952 онд ээж Хатан хаан II Елизавета нь хаан ширээнд сууснаар тэр өв залгамжлагч болсон.
БАРИМТ 3
Тэрбээр 1958 онд Уэльсийн хунтайж хэргэм хүртэж байв. Одоо энэ үүргийг түүний том хүү Уилям гүйцэтгэдэг.
БАРИМТ 4
1969 онд тэрбээр Чеам сургууль болон Гордонстоунд боловсрол эзэмшин, дараа нь Австралийн Виктория дахь Гилонг дүрмийн сургуулийн Тимбертоп хотхонд зургаан сар суралцсан. Чарльз Кембрижийн их сургуулийн түүхийн ангийг дүүргэснийхээ дараа 1971-1976 онд Хатан хааны агаарын хүчин, Тэнгисийн цэргийн хүчинд алба хаасан.
БАРИМТ 5
1981 онд тэр бидний Диана гүнж гэдгээр нь сайн мэдэх Диана Спенсертэй гэрлэжээ. Тэд Уильям, Харри гэсэн хоёр хүү төрүүлсэн. Чарльз, Диана нар 1996 онд гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэйгээр салсан. Диана дараа жил нь автомашины ослоор нас баржээ.
БАРИМТ 6
2005 онд Чарльз өөрийн урт хугацааны хамтрагч Камилла Паркер Боулзтай гэрлэж, өдгөө түүнийг хатан болгосон.
БАРИМТ 7
Тэрбээр 1976 онд "Prince's Trust"-ийг үүсгэн байгуулж, 800 гаруй буяны байгууллагын ивээн тэтгэгч болсон. Тэрбээр түүхэн барилгуудыг хамгаалах, нийгэм дэх архитектурын ач холбогдлыг сурталчилдөг нэгэн байв. Энэ ч утгаараа тэр туршилтын шинэ Паундбери хотыг бүтээжээ.
БАРИМТ 8
Тэр байгаль орчныг хамгаалагч Чарльз Корнуоллын гүнгийн эдлэн газрын менежер байх хугацаандаа органик газар тариалан, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн. Тэрбээр мөн генийн өөрчлөлттэй хоол хүнс хэрэглэхийг гол шүүмжлэгч нэгэн.
БАРИМТ 9
Тэрбээр 17 ном туурвижээ.
БАРИМТ 10
Чарльз 2022 онд ээжийгээ нас барсны дараа хаан болсон.
БАРИМТ 11
Тэрбээр 73 настайдаа Британийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар суусан өв залгамжлагч, Уэльсийн хунтайж байсныхаа дараа Их Британийн хаан ширээнд суусан хамгийн өндөр настай хүн болж бүртгэгдсэн. Түүний титэм өргөх ёслол 2023 онд болсон юм.
БАРИМТ 12
Залуу насандаа Чарльз олон эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой байв. Түүний найз охидын дунд Британийн Испанид элчин сайдаар ажиллаж байсан сэр Жон Расселын охин Жоржиана Рассел, Веллингтоны 8 дахь гүнгийн охин хатагтай Жэйн Уэллесли, Давина Шеффилд нар хүртэл багтаж байв.
БАРИМТ 13
Чарльз Диана Спенсертэй 1977 онд түүний Алторпод дахь гэрт зочлох үеэрээ танилцаж байжээ. Тэр үед Чарльз Дианагийн том эгч Саратай болздог байсан юм.
БАРИМТ 14
Тэрбээр 1981 оны 2-р сард Дианад гэрлэх санал тавьж, тэдний сүй тавих ёслол 2-р сарын 24-нд албан ёсоор болсон. Хосуудын хурим 7-р сарын 29-нд Гэгээн Паулын сүмд болсон.
БАРИМТ 15
Чарльз гэрлэснийхээ дараа Корнуоллын гүнгийн ашгийн сайн дурын татварыг 50 хувиас 25 хувь болгон бууруулжээ. Хосууд Тетберигийн ойролцоох Кенсингтоны ордон болон Хайгроув хауст амьдардаг байсан бөгөөд 1982 онд Уильям, 1984 онд Харриг төрүүлжээ.
БАРИМТ 16
Таван жилийн хугацаанд хосуудын хооронд олон таарамжгүй харилцаа үүсэх болов. Тэд хоорондоо 13 насны зөрүүтэй байсан нь гол асуудал байв.
БАРИМТ 17
1986 оны арваннэгдүгээр сар гэхэд Чарльз одоогийн эхнэр Камилла Паркер Боулзтай романтик харилцаа үүсгэх болжээ.
БАРИМТ 18
Диана хожим гэр бүлийнхээ дугуйн багш асан хошууч Жеймс Хьюитттэй харилцаа тогтоосон гэдэг.
БАРИМТ 19
Дианаг Хьюитттэй үерхэж эхлэхэд Харри аль хэдийн төрсөн байв. Үүнээс үүдэн бага хүүгээ Чарльз өөрийнх мөн эсэхэд эргэлздэг гэнэ.
БАРИМТ 20
1992 оны 12-р сард Жон Мэйжор парламентын танхимд хосуудыг хууль ёсоор салгаж байгаагаа зарлав. Чарльз, Диана нар 1995 оны 12-р сард хатан хаанаас гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрөл авч, 1996 оны 8-р сарын 28-нд салсан. Хосууд хүүхдүүдээ асран хүмүүжүүлэх эрхийг хуваалцсан байна.
БАРИМТ 21
Диана 1997 оны 8-р сарын 31-нд Парист автомашины ослоор амь үрэгджээ. Чарльз даруй Дианагийн эгч нарын хамт Парис руу ниссэн бөгөөд түүний цогцсыг Их Британи руу авч ирэхэд гар бие оролцсон. 2003 онд Дианагийн үйлчлэгч Пол Буррелл 1995 онд Диана бичсэн гэх тэмдэглэлийг нийтэлсэн бөгөөд уг тэмдэглэлд Чарльз Дианагийн ослыг төлөвлөсөн хэмээжээ. Ингэснээр тэр Камиллатай гэрлэх боломжтой болох байсан гэжээ.
БАРИМТ 22
Камилла Паркер Боулзтай сүй тавьсан тухайгаа 2005 оны 2-р сарын 10-нд зарласан. Хатан хааны гэрлэлтийн тухай хуулийн 1772 оны шаардлагын дагуу Хатан хаан гэрлэхийг зөвшөөрсөн байна.
БАРИМТ 23
Чарльз бол Англид сүм хийд гэхээсээ илүү иргэний журмаар хурим хийсэн хааны гэр бүлийн цорын ганц гишүүн юм. Тэд хэл амнаас сэргийлж даруухан хурим хийсэн гэдэг.
БАРИМТ 24
Чарльз 2022 оны 9-р сарын 8-нд ээжийгээ нас барсны дараа Британийн хаан ширээнд суув. Тэрбээр 2011 оны 4-р сарын 20-нд Эдвард VII-ийн 59 настай дээд амжилтыг давж, Их Британийн хамгийн настай өв залгамжлагч болжээ. Чарльз хаан ширээнд суусан хамгийн өндөр настай хүн юм. Их Британийн хаан ширээг 73 настай өвлөж, 9-р сарын 9-ний 18.00 цагт ард түмэндээ хандан анхны үгээ хэлж, ээждээ хүндэтгэл үзүүлж, том хүү Уильямаа Уэльсийн хунтайжаар томилсноо зарлажээ.
Сэтгэгдэл (4)