АНУ-д нэгэн гэр бүл Калифорни руу илгээмж илгээхдээ санамсаргүй байдлаар өөрсдийн муураа хайрцагт хийгээд явуулсан хачирхалтай явдал болжээ. Кларкын гэр бүл энэ сарын эхээр Юта муж дахь гэрээсээ хайрт Галиана муураа алдсан нь өргөн хэмжээний эрэл хайгуул хийхэд хүргэсэн байна.
Муурийг долоо хоногийн дараа Амазоны ажилтан аварсан байна. Олон хоног хоол хүнс, усгүй байсан ч муурны бие сайн байсан гэнэ.
"Галиана хайрцагт орох дуртай байсан" гэж муурны эзэн Кэрри Кларк NBC-ийн Юта дахь харьяа KSL телевизэд ярив. Муур гэнэн зангаасаа болж ажлын гутал хийсэн хайрцагт үсрэн орсон нь түүнийг санамсаргүй аялалд илгээжээ.
Л.Сайнаа