Францын алдарт жүжигчин Жерар Депардье бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ирэх аравдугаар сард шүүгдэхээр болсон тухай Парисын прокурорын газраас Даваа гарагт мэдээлэв.
Тэрбээр уг хэргийг 2021 оны есдүгээр сард “Les Volets Verts” киноны зураг авалтын үеэр хоёр хүний эсрэг үйлдсэн гэх цуу тарав. Мөн жүжигчнийг 2018 оны наймдугаар сард жүжигчин Шарлотт Арноулдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэн албан ёсоор шалгаж байгаа гэж прокурорын газраас мэдэгдэв.
Депардье өмнө нь энэ төрлийн хэд хэдэн хэрэгт холбогдон албан ёсоор шалгагдаж байсан юм. Франц жүжигчин өөрийг нь буруутгаж байгаа бүх зүйлийг үгүйсгэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)