АНУ-ын Нью-Мексико мужид гоо сайхны үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөлгүй эмнэлэгт үрчлээ арилгах эмчилгээ хийлгэсэн гэх гурван эмэгтэйгээс ДОХ-ын вирус илэрсэн тухай АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв саяхан мэдээллээ.
Энэ нь гоо сайхны мэс ажилбарын замаар ДОХ-ын вирус авсан анхны тохиолдол болоод байна. Уг үйл явдал 2018 онд болсон. Тэд 40 гаруй настай, тэд нэгэн зэрэг халдвар авсан нь тог тогтоогдсоны дараа судалж үзэхэд дээрх эмнэлгээр үйлчлүүлсэн болох нь эл болсон байна.
Эмнэлгийнхэн тэдний үрчлээг арилгахын тулд цусыг нь авч боловсруулсны дараа буцааж шахсан байна. Энэ үеэр халдвар авсан байх бүрэн боломжтой гэж үзэж буй. Уг үйлчилгээ нь нэг мянга орчим ам.долларын үнэтэй бөгөөд Америкийн алдартнуудын дунд түгээмэл болсон зүйл гэнэ.
Л.Сайнаа