БНХАУ-ын хэдэн мянган жилийн буурал түүхийг өгүүлэх Мөнхийн хот буюу Ши-Ань хотоос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Ши-Ань хот нь улсынхаа дөрвөн том нийслэлийн нэг бөгөөд эрт үед Чанань хэмээн нэрлэдэг байжээ. 3000 жилийн өмнө байгуулагдсан энэ хот 1100 гаруй жилийн турш Хятад улсын олон төрт улсын үед нийслэл нь байв.
Ийнхүү уншигч та бүхэнд Ши-Ань хотод байрлах Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор, Ши-Ань хотын хэрэм зэрэг түүхэн дурсгалт газрууд болон тус хотын өнгө төрхийг харуулах фото сурвалжлагыг хүргэе.