Монгол Улс 2024 онд нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.7, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 367.2, импорт 474.7 сая ам.доллароор өссөн бол экспорт 107.5 сая ам.доллар, тэнцэл 582.2 сая ам.доллароор тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буурахад цайрын хүдэр, баяжмал 74.4, нүүрс 38.7, адууны мах 32.6, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 57.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 36.0 сая ам.доллароор тус тус өссөн байна.
Сэтгэгдэл (2)