БАРИМТ 1
Монгол Улсын Шадар сайд, Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан. Тэрбээр АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт, Сант Уэст их сургууль, хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан.
БАРИМТ 2
Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе, Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга байсан бөгөөд, өдгөө Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
БАРИМТ 3
Англи, Орос, Хятад хэлтэй.
БАРИМТ 4
Тэрбээр эхээс 14 үүлээ бөгөөд ах дүү нар нь бизнес, санхүү, шашин, барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байна.
БАРИМТ 5
Тухайлбал, түүний төрсөн ах нь Онцгой байдлын Сайд, УИХ-ын гишүүн, АН-ын даргын зөвлөх, Эрчим хүчний төвийн даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр юм.
БАРИМТ 6
Ураг төрлүүд буюу ах дүүсээрээ нийлж УИХ-д орох гэсэн “санаархсан” эрхмүүд дотор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, төрсөн ах С.Отгонбаярын хамт байсан. Тодруулбал, МАН-аас С.Амарсайхан, харин түүний ах С.Отгонбаяр Увс аймагт АН-аасаа дахин нэр дэвшихээр мандатаа өвөртлөсөн ч харамсалтай нь бараагүй.
БАРИМТ 7
Шадар сайд С.Амарсайхан “МИК компани ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айлын эргэн төлөлтөөс хумсалсаар ирсэн. Иргэдийн зээлийн эргэн төлөлтөөс 35 хувийн ашиг хүртэж, өнгөрсөн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн орлого олсон хууль бус үйл ажиллагаа, санхүүгийн луйврынх нь талаар мэдээлэл хүргэж байна” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн боловч, харамсалтай нь эрхэм дарга маань “дуугүй болох” даалгавар авсан уу, эсвэл өөр шалтгаан байв уу, ямартаа ч иргэд зээлээ төлсөөр, МИК-дээ “татвараа хураалгасан” хэвээрээ л байгаа.
БАРИМТ 8
НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа С.Амарсайхан өөрийгөө Засаг дарга болгохоор дүүгээрээ “крандуулсан” байдаг. Учир юун гэвэл НИТХ дээрээ эхний санал асуулга дээр өвдөг шороодсон ч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан дээр хотын мээрт нэр дэвшигчдийн санал хураалт болох гэж байхад ил цагаан намын бодлогоор хэн түрүүлэх ёстойг зарласан гэдэг.
БАРИМТ 9
Мэдээж намынхаа “ачийг хариулах” ёстой С.Амарсайхан Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин, үндсэн хоёр орлогчоос гадна дөрвөн төслийн удирдагч, нийт зургаан орлогчтой ажиллахаар болсон.
БАРИМТ 10
С.Амарсайхан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан.
БАРИМТ 11
Тухайн үед “С.Амарсайхан даргын гэр бүл хотын А зэрэглэлд багтах, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, баячуудын хамгийн ихээр амьдардаг Зайсангийн аманд байрлах газрыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 33 дахин бага үнээр буюу 0.07 га талбайтай гэр хорооллын газрын үнээс ч хямдхан авсан байгаа нь хардлага төрүүлж байна” хэмээн зарим хэвлэлүүд дээр гарсан.
БАРИМТ 12
“Собттрейд” ХХК 2012 онд Зайсан толгойн ард байрлах 5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 1320 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан. Тус компанийн Зайсангийн аманд эзэмшиж буй газрын төлбөрийг ямагт “Оюуны ундраа” групп төлсөөр ирсэн нь тус компаниуд хоорондоо харилцан хамааралгүй гэж үзэх үндэсгүй байна” хэмээн сэтгүүлчийн нийтлэл дээр дурдагджээ.
БАРИМТ 13
Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн, Туулын голын эргийн 14 мянган бургасыг хядаж, байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн, тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, тус компанийн лицензийг цуцлав. Компанийн захирал У.Уламбаяр нь С.Амарсайханы ах дүү болохыг баримттайгаар нийтэд дэлгэсэн.
БАРИМТ 14
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон ч, олны хэл амнаас айсан Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тус зээлийн асуудал ингэж олны анхааралд өртөөгүй байсан бол 10,7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй шадар сайд байсан ч, төрөөр л “даалгаад” явах сонирхолтой байдаг нь харамсалтай.
БАРИМТ 15
Зөрчил №1: 2021 он халдварын тархалт өндөр, өдөрт доод тал нь 15-18 хүн нас барж байх хүнд хэцүү үед эрх мэдлээ ашиглан, дүрмийг зөрчин "Камертон" хамтлагийн тоглолтыг өөрийн Зайсан Хилл цогцолборт хүчээр зохион байгуулж байсан. 5 хүн цуглаад хурлаа хийж болдоггүй, хатуу хөл хорио тавигдсан байсан ч, УОК-ын дарга С.Амарсайханы эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдлээс ичсэн, тухайн үеийн Засаг дарга Д.Сумъяабазар торгууль тавьсан байдаг.
БАРИМТ 16
Зөрчил №2: УОК-ын дарга С.Амарсайханы гэр бүлийн хүн, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүс рүү аав ээж дээрээ орсон ч, 1 хоноод гэртээ харина гээд “загнаад” гарсан байдаг.
БАРИМТ 17
Жирийн иргэд хайртай хүмүүстэйгээ уулзаж чадахгүй олон хоногоор өвдөж шаналан, зарим нь харамсалтайгаар өөд болж, ХӨСҮТ-ийн ажилчид хайртай хүмүүстээ очиж чадахгүй, улаан бүс рүү орсон бол зайлшгүй 14-ээс дээш хоногоор тусгаарлагдаж байхад, шадар сайд маань эхнэрээ “эрхлүүлээд” амжсан. Хөл хорионоос болж ээж, аавтайгаа уулзаж чадалгүй алдсан олон хүн гомдлоо илэрхийлж байв.
БАРИМТ 18
Зөрчил №3 С.Амарсайхан Нийслэлийн төв талбайд буюу "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-д иргэдийн эсэргүүцлийг үл тоон 3,2 тэрбумын өртөгтэй усан оргилуур барьсан. Харамсалтай нь ашиглалтад орсноосоо хойш ажиллахгүй, хог шороо овоорсон хогийн сав болж, зөөврийн ус ашиглаж байгааг олон иргэд баримттайгаар шүүмжилсэн. Тус ажилладаггүй усан оргилуурт засвар арчлалт нэрээр, дахин тэрбум төгрөг зарлагадаж, төвийн шугамд холбосон хэмээн дахин шуугисан.
БАРИМТ 19
ЭЭЛЖИТ “МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР”. С.Амарсайхан засаг даргаар ажиллаж байхдаа, их хотын түгжрэлийг бууруулах агаарын дүүжин тээврийн төслийг эхлүүлсэн. Тухайн төслийн төсөв нь 60.7 сая евро буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөг байсан нь “шуналыг нь хөдөлгөсөн” байж болох. Харамсалтай нь олон нийтийн дургүйцлээс шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй ч, сонгууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор С.Амарсайхангүй төсөл эхлээд, шоу тавигдаад явж л байна.
БАРИМТ 20
Богд уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазтай уул, тусгай хамгаалалттай нутаг. Гэтэл Шадар сайд С.Амарсайхан хууль зөрчөөд, өөрийнхөө аварга том хаусыг Зайсангийн аманд барьчихсан баримт бий.
БАРИМТ 21
1302 мкав энэ хаус Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн, эхнэр Ч.Ичинхорлоо нарын нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй байна. Хашааны үүдэнд, бас гэрийнх нь үүдэнд хамгаалагч нар байдаг гэж байгаа.
БАРИМТ 22
С.Амарсайханы төрсөн ах, Онцгой байдлын сайд С.Отгонбаярын үед Сэлэнгэ аймагт "Ми-8" осолдож олон хүн эрсэдсэн, өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын нөөцийн бараа бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтын мөнгийг шамшигдуулснаар улсад 6.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх баримт байдаг. Харин яагаад ч юм шүүхийн тогтоолд нь 13 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гээд яллаж амжсан. Ахаас нь, дүүд нь “өвлөгдөж” ирсэн уг албаны асуудал одоо ч толгой өвтгөсөөр.
БАРИМТ 23
Сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн Онцгой байдлын албан хаагч 6 залуу дэндүү харамсалтайгаар амиа алдсан ч “ГҮРГЭР” Шадар сайд нь гүрийсээр л.
БАРИМТ 24
Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, Онцгой байдлын албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан. 2023 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүрэгт гацуурын гэрэл халж, гал алдсаны улмаас Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан.
Сэтгэгдэл (7)