МЭ79 онд Везувий уулын дэлбэрэлтэд булшлагдсан эртний Ромын хот Помпейд хийсэн шинэ малтлагын үеэр гайхалтай урлагийн бүтээлүүд олджээ. Археологичдын үзэж байгаагаар уг фрескууд нь эртний дурсгалт газрын балгасаас олдсон хамгийн шилдэг зургуудын нэг юм.
Тройн Хелен гэх мэт домогт Грекийн дүрүүдийг том хүлээн авалтын танхимын өндөр хар ханан дээр дүрсэлсэн байгаа нь үнэн түүхийг гэрчилнэ. Өрөөнд байх иж бүрэн мозайк шал нь нэг сая гаруй цагаан хавтантай гэнэ. Ингээд тэндээс юу олдсон талаарх зургуудтай танилцацгаая.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)