Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тэрслүү үзлээсээ болж хоригдож байгаад нас барахынхаа өмнө дурсамж ном бичжээ. Уг ном энэ оны сүүлээр хэвлэгдэнэ. Уг номд түүний улс төрийн компанит ажил, амьдралын дурсамжжжд багтсан бөгөөд тэр өөрийн гараар бичжээ.
Навальный 2020 онд номоо бичиж эхэлжээ. Тэрээр улс төрийн хэргээр гурван жил шоронд хоригдсоны эцэст энэ оны хоёрдугаар сард нас баржээ.
Зургаан сарын дараа хэвлэгдэх уг номд түүний шоронд байх үеийн ярга, тарчлааны тухай дэлгэрэнгүй захидлууд багтана. Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия “Энэ ном бол Алексейгийн амьдралыг төдийгүй дарангуйллын эсрэг тууштай байж, амь насаа зориулсан тэмцлийн баталгаа юм" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)