АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машиныг АНУ руу оруулахыг хориглохыг уриалав. Энэ тухайд Сенатын банкны хорооны дарга, сенатор Шеррод Браун "Хятадын цахилгаан машинууд Америкийн автомашины үйлдвэрлэлд заналхийлж байна" гэж бичжээ.
Түүний тайлбар энэ асуудлаар АНУ-ын хууль тогтоогч нарын хамгийн хүчтэй нь байсан бол зарим нь Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийг тус улсад оруулахгүйн тулд өндөр тариф тогтоохыг уриалж байна.
Хоёрдугаар сард Цагаан ордон Хятадын автомашинууд үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулдаг эсэхийг мөрдөн шалгаж байна гэж мэдэгдсэн.
Сенатор Браун "Хятадад засгийн газрын дэмжлэгтэй хууран мэхлэлт Америкийн автомашины үйлдвэрлэлд орохыг бид зөвшөөрч болохгүй" гэж өмнө нь X платформ дээр бичсэн байна.
Машин үйлдвэрлэдэг Охайо мужаас Ардчилсан намаас сонгогдсон сенатор Браун арваннэгдүгээр сард болох сонгуульд дөрөв дэх удаагаа төрийн эрхэнд гарахыг эрмэлзэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)