К-поп салбарт 10 жилийн турш хүчирхэг дуу хоолойгоо хүргэсэн телевизийн дууны тэмцээний шилдэг од Пак Борам өнгөрсөн пүрэв гарагт 30 насандаа таалал төгслөө. Одоогоор цагдаа нар үхлийн шалтгааныг шалгаж байна.
Пакийн агентлаг "Xanadu Entertainment" дуучин, ая зохиогч, жүжигчний гэнэт нас барсан тухай мэдээг хуваалцаж, үхлийн шалтгааныг цагдаа нар шалгаж байгаа гэж мэдэгдэв. Од энэ оны эхээр хоёр шинэ дуу гаргаж, хөгжмийн салбарт эргэн ирэлт хийгээд байв.
Пак Борам анх 17 настайдаа К-попын салбарт хөл тавьсан юм. Тэрбээр 2010 онд "Super Star K2" дууны цуврал тэмцээнд R&B хөгжимд дуртай ахлах сургуулийн сурагч байхдаа оролцож, наймдугаар байрт шалгарсан хамгийн залуу финалын оролцогчдын нэг болсон юм.
Тэрбээр 2014 оны наймдугаар сарын 07-нд алдарт реппер Зикогийн хамтаар "Beautiful" дуугаараа цахиур хагалж байв. Энэ нь Солонгосын орон нутгийн Гаон дууны чартын хоёрдугаарт бичигдэж, оны шилдэг уран бүтээлчийн шагналыг хүртсэн юм.
2014 оны "Gaon Chart Music Awards"-ын наймдугаар сарын шилдэг дуу болсон. Энэхүү дууны дуу болон клип нь Пакийн дебют хийхээс өмнө дасгал хийж, хэт хоолны дэглэм барьж, 70 орчим кг жин хасах зэрэг "Үзэсгэлэнтэй" байх хугацааг нарийвчлан харуулсан намтар уран бүтээл юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)