Нэгэн Герман бүсгүй хэсэгхэн зуур мөрөөдлөө биелүүлэв. Тэр өөрийн ажилдаг урлагийн галерейд өөрийн бүтээлийг өлгөснийхөө төлөө ажлаасаа халагджээ.
Үзэсгэлэнгийн техникч, өөрийгөө “чөлөөт зураач” хэмээн өргөмжилсөн 51 настай энэ эмэгтэй хоёрдугаар сарын 26-нд Германы Мюнхен хотын Пинакотек дер Модерн музейд өөрийн зургуудын нэгийг хууль бусаар оруулж ирээд, галерейн хананд өлгөжээ.
"Süddeutsche Zeitung" галерейн ажилчид Мюнхений цагдаа нарт мэдэгдэж тэр удалгүй баригджээ. Аюулгүй байдлын албаныхан музейн цуглуулгаас түүний бүтээлүүдийг олж харсан даруй буулгаж, ажлаас нь халжээ.
Тэр тухайн газарт ажилладаг байсан тул хэн ч түүнийг зургаа өлгөсөн байхыг анзаараагүй гэнэ. 60 сантиметр х 1,2 метрхэмжээтэй уг зураг хэр удаан хананд байсан нь тодорхойгүй байна.
Уг зургийг үзэсгэлэнгийн хананд хоёр боолтоор бэхэлсэн байсан учир уг хана ихэд эвдэрсэн тул Мюнхений эрүүгийн мөрдөн байцаах хэлтэс эд хөрөнгийн хохиролыг төлүүлэх тухай ярилцаж байгаа гэнэ.
Л.Сайнаа