Италийн католик шашны байгууллагуудын үзэж байгаагаар, гэлэнмаа нарын тоглосон төмсний чипсний сурталчилгаа нь "доромжлол" бөгөөд эфирээс хасагдах ёстой гэж мэдэгджээ.
Уг зар сурталчилгаанд гэлэнмаа нар номлогчоос чипс авч байгаагаар гардаг. Хамгийн ихээр олныг бухимдуулаад байгаа зүйл нь уг чипсийг идээд гэгээрч, нүглээ наманчилж болдог мэтээр харуулсанд бий.
Италийн радио, телевизийг хянадаг католик шашны AIART бүлгийн тэргүүн Жованни Баггио уг сурталчилгааг "доромжлол" гэж нэрлээд, 30 секунд үргэлжилсэн сурталчилгаа нь хэт хэрцгий, нэг муу төмсний чипсийг ариун шашин хийгээд ариун газартай зүйрлэ нь католик шашинтнуудын мэдрэмжийг доромжилж байгаагаас ялгаагүй гэжээ.
Түүнчлэн Католик шашны "Avvenire" сонин мөн редакцын нийтлэлдээ зар сурталчилгааг "Христийг төмсний чип болгожээ" хэмээн шүүмжилсэн байна.
Сошиал сүлжээний хэрэглэгчид ч энэ сурталчилгаанд эгдүүцсэн хэвээр байгаа. Тэд “Энэ бол доромжлол! Ариун Евхаристийн баяраар бидний Эзэн Есүсийг хүндэл!", "Чи Бурхантай тоглохгүй. Итали найзууддаа би энэ компанийг бүхэлд нь бойкотлохыг санал болгож байна" гэх зэргээр үзэл бодлоо хэлж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)