АНУ-ын Аризона мужид оршин суудаг нэгэн эмэгтэй нөхрийнхөө кофенд өдөр бүр хор хийдэг байсан хэргээ энэ долоо хоногт хүлээсэн нь шүүхийн баримтаас харагдаж байна.
Түүнийг нэгдүгээр зэргийн аллага үйлдэхийг завдсан хэргээр яллагдагчаар татсан. Мелоди Феликано Жонсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоол, уух юманд нь хортой бодис нэмдэг байсан гэх гэмт хэрэгт буруугаа хүлээжээ.
Протоколд заасны дагуу түүнд дээд тал нь хоёр жилийн хорих ял оноогдоно. Ялыг ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн тооцох гэнэ.
Шүүгдэгчийн нөхөр Роби Жонсоны хэлснээр, тэр нөхрийнхөө амь даатгалыг авахын тулд уг үйлдлийг хийсэн гэнэ.
Роби Жонсон 2023 оны гуравдугаар сард Германд нисэх онгоцны ажилтан байхдаа эхнэрийнхээ чанаж өгсөн кофены амтыг анх анзаарсан нь аз болжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4723)