Лхагва гаргийн үдээс хойш Баруун Филадельфийн цэцэрлэгт хүрээлэнд гэр бүл, хүүхдүүдээр дүүрэн лалын шашинтнуудын томоохон баяр ёслолын үеэр болсон буудалцаан болж, таван хүнийг баривчилсаны дөрөв нь өсвөр насныхан байв.
Филадельфийн цагдаагийн комиссар Кевин Бетел хэвлэлийн бага хурлын үеэр 1000 орчим хүн цугларсан Клара Мухаммедын талбайд буудалцаан болсон гэж мэдэгджээ.
Нэгэн эмэгтэй орон нутгийн телевизэд хэлснээр, Рамадан сарын төгсгөлийг тохиолдуулан Исламын шашны баяр болох Ид аль-Фитр-д гэр бүл, хүүхдүүд, өндөр настангууд хүрэлцэн ирсэн байна. Зүлгэн сандал, зугаалгын ширээ, тоглоом зэргийг байрлуулж, гэр бүлүүд амралтаараа хамгийн сайхан хувцаслаж ирсэн уг баярыг аймшиг болно гэж хэн санах билээ.
Цэцэрлэгт хүрээлэнд байсан хоёр бүлэглэл харилцан буудалцаж эхэлсэн гэнэ. Гэвч цагдаа нар үйл явдал шашны баяртай ямар нэгэн холбоогүй гэж үзэж байна.
Офицерууд зугтах гэж оролдсон гурван эрэгтэй, нэг эмэгтэй сэжигтнийг баривчилсан байна. Эдгээр дөрвөн сэжигтний гурав нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Өөр нэг офицер 15 настай сэжигтнийг баривчлах үеэрээ буудаж шархдуулжээ. Улмаар сэжигтнийг эмнэлэгт шилжүүлсэн байна.
Л.Сайнаа