Төрсөн өдрийн уламжлалт тоглолтоо толилуулах гэж дуучин Б.Сарантуяагийн шилдэг хит 10 дууг танилцуулж байна. Тэрбээр 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан эмэгтэй дуучдын нэг юм. 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан, хүчтэй хоолоотой дуучин юм. Түүний хоолой контральто, меццо сопрано ангиалалд багтдаг. Дуулахдаа дээд өнгөө фальцейтээр авдаг. Дуулах ур чадвар, мэдрэмж өндөр билээ.
Бага насаа Улаанбаатарт өнгөрөөсөн. Эцэг нь барилгын инженер Батмөнх, эх нь якут эмэгтэй. Эгч Б.Сарангуа, дүү Б.Төмөр. Нийслэлийн орос хэлний тусгай 23-р дунд сургуульд нэгдүгээр ангид элсэж ороод дараа нь зөвлөлтийн есдүгээр сургууль руу шилжин орж төгссөн байна.
Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор олны танил болох зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон.
1994 онд анх бие даасан "Сэтгэлийн хөг" тоглолтоо Соёлын Төв өргөөнд хийсэн. Монголийн поп урсгалийн төлөөлөгчдөөс анхны удаа монгол ардийн дуунуудыг поп урсгалд найруулж "Аргагүй Амраг" цомог гаргаж монгол этник урсгалийг бий болгосон. 2023 оны дөрөвдүгээр сард Батмөнхийн Сарантуяа 48 дахь бие даасан тоглолт, төрсөн өдрийн 9 дэх "Сэхүүн салхи" тоглолтоо үзэгчиддээ толилуулсан.
Ийм ч учраас түүнд XX зууны манлай поп дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ. Мөн тэрбээр МУГЖ цолыг 2006 онд хүртсэн юм.
1. Тэр намайг дурсдаг болов уу?
2. Гоолингоо
3. Салхины хээ
4. Цагаан шөнө
5. Хайрласан сэтгэл
6. Миний аз жаргалын дуу
7. Аргагүй амраг
8. Төрсөн өдрийн аялгуу
9. Нүд дурлахад бэлэн байдаг уу?
10. Чамруу, надруу урсана
Л.Сайнаа