ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, сийлбэрч асан Виктор Цойгийн иргэний үнэмлэх дуудлага худалдаагаар 9 сая рублиэр зарагджээ.
Үүнээс гадна түүний тэмдэглэлийн дэвтэр нь 3 сая, "Хочу перемен" дууных эх ноорог нь 3.6 саяын үнэ хүрсэн гэнэ.
Тэрээр Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод солонгос гаралтай инженер Роберт Максимович Цой болон орос үндэстэн биеийн тамирын багш Валентина Васильевна Цой нарын гэр бүлд цорын ганц хүү нь болон мэндэлжээ. Оросын 1980-аад оны хамгийн алдартай рок од 31 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй. Түүний үүсгэн байгуулсан “Кино” хамтлаг нь зөвлөлтийн рок хамтлагуудаас хамгийн шилдэг нь байсан.
Л.Сайнаа