ОХУ-ын засгийн газар Оренбург мужид үер болсонтой холбогдуулан холбооны онц байдал зарлалаа гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Урал голын усны түвшин нэмэгдэн, үүссэн үерийн улмаас 4000 гаруй хүн, түүний дотор 885 хүүхдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж бүс нутгийн засгийн газар мэдэгдэв.
Төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр, нийт 6300 орчим байшин усанд автсан байна.
Л.Сайнаа