Өнгөрөгч даваа гараг буюу манай цагаар шөнө дундад Хойд Америк даяар нар хиртэв. Мексик, АНУ, Канад улсыг хамарсан нарны бүтэн хиртэлт Хойд Америк тивийг тойрон гайхалтай аяллаа. АНУ-д 32 сая орчим үзсэн гэх тооцоо байна.
Нарны бүтэн хиртэлтийг Техас, Оклахома, Арканзас, Миссури, Иллинойс, Кентукки, Индиана, Охайо, Пенсильвани, Нью-Йорк, Вермонт, Нью мужуудад нүдээр харах боломжтой байсан. Хэмпшир, Мэйн мужид үүлэрхэг нөхцөл байдал зарим хүмүүсийн зугаа цэнгэлийг сүйтгэсэн нь харамсалтай. Дэлхий даяар олон сая хүн НАСА-гийн шууд дамжуулалтыг үзжээ.
Ийм төрлийн нарны хиртэлт тус бүс нутаг 2044 оны наймдугаар сарын 22 хүртэл дахин харагдахгүй. Тэгэхдээ зөвхөн Хойд Дакота, Монтана, мөн Канадын хойд хэсэгт бүрэн бүтэн хиртэлт болно.
Л.Сайнаа