Цагдаа нар Европын холбооны тахлын дараах нөхөн сэргээх сантай холбоотой залилангийн хэргээр 22 хүнийг баривчилж, 650 сая ам.доллараас дээш үнэ бүхий хөрөнгийг хураан авчээ.
ЕХ-ны прокурорын мөрдөн байцаалтын дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёрынх нь мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасчээ. Баривчлах ажиллагаа Итали , Австри, Румын, Словак улсад болсон.
Пүрэв гарагт Италийн санхүүгийн цагдаа нар тэдний гэр, оффист томоохон нэгжлэг хийж, Ламборгини, Порше загварын машин, Ролекс, Картиерийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн хотхон болон бусад эд зүйлсийг хураан авсан гэж мэдэгдэв.
Энэхүү луйврын хэрэг нь Европын холбооны эдийн засгийг сэргээхэд туслах зорилготой байсан ЕХ-ны 800 тэрбум еврогийн нөхөн сэргээх сангийн хөрөнгийг буруугаар ашигласан гэх баримт болж байна. Итали улс тус сангаас 194 тэрбум гаруй еврогийн буцалтгүй тусламж авснаараа хамгийн их ашиг хүртэгч болсон.
Европын Прокурорын газар (EPPO) гэмт хэргийн бүлэглэлийг 2021-2023 оны хооронд Италийн сэргээн босголтын багцыг луйвардаж, залилан мэхэлсэн гэж сэжиглэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)