Зэвсэгт дээрмийн хэргээр 400 жилийн ял авч, 34 гаруй жилийг эдэлсэн эр Флоридагийн шоронгоос 2023 оны гуравдугаар сард суллагджээ. Түүний хэргийг дахин судалж үзсэний эцэст прокурорууд хэрэгсэхгүй болгосон юм.
Өдгөө 58 настай Сидни Холмс "Би хэзээ ч итгэл найдвараа алдаагүй. Энэ өдөр ирнэ гэдгийг үргэлж мэддэг байсан. 34 жилийн дараа чөлөөт ертөнцөд гараад ээжийгээ л тэврэхийг хүслээ" хэмээн нулимс дуслуулан ярьж байв.
Холмс 2020 оны арваннэгдүгээр сард Бровард мужийн прокурорын газрын ялыг хянан шалгах хэлтэстэй холбогдож, өөрийгөө 1988 оны гэмт хэрэгт буруугүй гэж мэдэгджээ. Холмс 1988 оны 10 дугаар сард Форт-Лодердейлээс баруун зүгт орших, Брауард мужид харьяалалгүй нэгэн дэлгүүрийн гадаа хоёр хүнд зэвсэгт дээрэм үйлдсэн хэргээр баривчлагдсан гэдэг.
Түүнийг дэлгүүрээс хулгай хийж, дээрэм үйлдсэн үл таних хоёр залуугийн жолооч байсан хэмээн буруутгаж, 1989 оны дөрөвдүгээр сард тангарагтны шүүхээс 400 жилийн хорих ял оноожээ.
Хяналтын алба болон Флоридагийн гэм буруугүй байдлын төсөл нь Холмсын хэргийг дахин шалгаж эхэлсэн бөгөөд тэдний дүгнэлт түүнийг гэм буруугүй болохыг баталжээ.
Холмсыг сэжигтэн болоход хүргэсэн гэж Флоридагийн "Innocence Project" хэлэхдээ, хоёр хохирогчийн нэг нь гэмт хэрэгтний машиныг бор өнгөтэй "Oldsmobile Cutlass" гэж тодорхойлсон байдаг.
Хэдэн долоо хоногийн дараа хохирогчийн ах хүрэн өнгийн "Cutlass" машин явж байхыг хараад автомашины улсын дугаарыг албаныханд мэдэгдсэн байна. Харамсалтай нь хохирогчийн ахын мэдэгдсэн тээврийн хэрэгсэл Холмсын нэр дээр бүртгэлтэй байж таарав. Эцэст нь шүүх зүгээр л баталгаагүй мэдээлэлд үндэслэн хөөрхий эрд ял оноосон байж таарав.
Түүний машин гэмт хэрэгтнүүдийн машинаас ялгаатай байсан гэж түүний өмгөөлөгчид ярьжээ. Ийм нэгэн түүх АНУ-ын түүхэнд том сануулга болжээ.
Л.Сайнаа