Замби улсад "Кафуэ" зэрлэг байгалийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг тээвэрлэж явсан машин руу заан дайрсны улмаас АНУ-ын нэг иргэн амиа алджээ .
Бямба гарагт болсон хэргийн улмаас өөр нэг эмэгтэй шархдаж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн гэж аялалыг зохион байгуулж байсан байгаль хамгаалах "Wilderness" компани мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн өөр дөрвөн хүн хөнгөн гэмтэл авсан байна. "Wilderness"-ийн Гүйцэтгэх захирал Кит Винсентийн хэлснээр, зургаан зочин аялагч тээвэрлэж явсан машин руу гэнэт бух заан халдаж, улмаар машин нь хөмөрсөн гэнэ. Нас барсан хүн нь өндөр настай хүн байжээ.
Зааныг гэнэт дайрах үед хөтөч машинаа хөдөлгөж, зугтхыг эрмэлзсэн ч шигүү өвс ургасан газарт зогсож байсан тул дугуй нь хий эргэсэн ажээ.
Л.Сайнаа