Тайвань дахь аврагчид 100 гаруй хүнийг эрэн хайж байна. Пүрэв гаргийн өглөө шинэчлэгдсэн мэдээллээр амиа алдагсдын тоо ес болж, 1050 хүн шархадсан, 101 нурангид дарагджээ. Мөн 961 хүнийг нүүлгэн шилжүүлж, 628 нь хоргодох байранд байна.
Хуалиен хотод эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэж Тайваний Барилгын мэргэжлийн инженерүүдийн холбооны Лин Чих-чэн мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, 100 барилгыг аюултай гэж ангилсан бөгөөд олон барилгыг нураах шаардлагатай байгаа гэнэ.
Аврагдсан хүмүүсийн дунд ил уурхайд гацсан зургаан уурхайчин байна. Мөн Хуалиен гал түймрийн товчооны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтод ойрхон байдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Тароко хавцлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 11 жуулчин, түүний дотор гадаадын гурван иргэнийг аварсан байна.
Л.Сайнаа