Өнгөрсөн Даваа гарагт Флорида мужийн нэгэн иргэн Ерөнхий шүүгч Жон Робертсыг хөнөөнө гэж сүрдүүлсэн хэргээр 14 сарын хорих ялаар шийтгүүлсэн байна.
Флоридагийн Фернандина Бич хотын оршин суугч 43 настай Неал Бриж Сидхвани өнгөрсөн арванхоёрдугаар сард заналхийлсэн хэргээ хүлээсэн юм. Тэрбээр холбооны шоронд таван жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсож байсан ч гурван жилийг нь тэнсэн харгалзах байдлаар эдэлжээ.
Сидвани өнгөрсөн оны долдугаар сарын 31-нд Дээд шүүхийн утас руу доромжлол, заналхийлэл бүхий дуут шуудан илгээсэн гэж Хууль зүйн яамны мэдээнд дурджээ. Тус хэлтэс заналхийлсэн утасны дуудлагад шударга ял оноосон эсэхэд олон нийт эргэлзэж байгаа.
Л.Сайнаа