Марвелийн жүжигчин асан Жонатан Мэйжорс танхайрсан хэргээр ял аваад байгаа. Мажорс болон түүний хуучин найз охин Грейс Жаббари нарын гэр бүлийн маргаан уг хэргийнг гол шалтгаан юм. Тэр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа ч шүүх өөр байр суурьтай байгаа.
Арванхоёрдугаар сард Нью-Йоркийн тангарагтны шүүх түүнийг гуравдугаар зэргийн халдлага үйлдсэн, гэмт хэргийн шинжтэй бус танхайрсан гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Мажорсын өмгөөлөгч өнгөрсөн хоёрдугаар сард шүүгч Майкл Гаффигаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг ялаас чөлөөлөхийг хүссэн хүсэлтээ гаргасан юм. Гэвч шүүгч даваа гарагт өмгөөлөгчийн хүсэлтийг үгүйсгэсэн байна.
Л.Сайнаа