Нэр алдар нь мандаад байсан жүжигчин Б.Номин "Baji&Yalalt" влогийн зочноор оролцохдоо оюутан ахуй насаа даруухан өнгөрөөсөн утга бүхий зүйл ярьсан нь түүний доод ангийн нэгэн төгсөгчийн дургүйцлийг хүргэж, улмаар үнэн төрхийг илчилж, түүнтэй нэг ангид байсан найзууд нь болох жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл тэр гуравт дээрэлхүүлдэг байсан тухайгаа нийтэлсэн нь олон хандалтыг авсан.
Тэгвэл өөр нэг төгсөгч ам нээлээ. О.Золжаргал гэх бүсгүй "Од хүн болохоор чатаа шалгадаггүй юм шиг байна аа. Шүүх цагдаа нь хэзээ юм бол оо. Ажлаа эртхэн зохицуулах гээд. Ер нь гэнэт гаргаж ирээд сэвээд байгаа юм биш. СУИС-д азаргалдаг байсан байж танихгүй мэдэхгүй, ёстой тийм юм хийж яваагүй гээд гүрийгээд байхаар л муухай санагдаад байгаа гэдгийг ойлгохгүй юм. За тэгээд, худлаа гэж байгаа бол өөрсдөө гаргалгаагаа гаргаад бичицгээнэ биз дээ" хэмээгээд доорх зургийг оруулжээ.
Тэр жүжигчин Жерри буюу Т.Бадамжавын инста хаяг руу уг зүйлсийг бичсэн ч хариу өгөөгүй байна.
Сэтгэгдэл (65)