Ботсвана улсын Ерөнхийлөгч Мокгвитси Масиси агнуурын холбогдолтой зэрлэг ан амьтдын чихмэл импортлох тухай маргааны улмаас Герман руу 20 мянган заан илгээнэ гэж сүрдүүлэв.
Масиси Германы "Bild" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Германы хувьд хорин мянган заан бол хошигнол биш" гэж хэлжээ. Африкийн удирдагч Германы засгийн газар, тэдний Африкаас чихмэл импортлохыг хориглохыг эрэлхийлж байгааг шүүмжилжээ. Энэ оны эхээр Ногоон намын Штеффи Лемке тэргүүтэй Германы байгаль орчны яам хулгайн агнуурын улмаас агнуурын чихмэл импортлоход илүү хатуу хязгаарлалт тавих боломжийг дэвшүүлсэн юм.
Масиси "Bild" сэтгүүлд хэлэхдээ, Германы Ногоон нам зааныг агнахгүйгээр тэдэнтэй хамтран амьдарч сурах боломжтой гэжээ. Масисигийн хэлснээр, Ботсвана зааны тоо толгой 130 мянга болж өссөн байна.
Л.Сайнаа