БАРИМТ 1
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Пүрэв-Очирын АНУЖИН. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, дипломатч, Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистр зэрэгтэй. Англи, Орос, Хятад, Япон хэлтэй.
БАРИМТ 2
2023 оны ирц 80 хувь ирсэн, 20 хувь чөлөөтэй, 7 минут хоцорсон.
БАРИМТ 3
Гишүүн болохоосоо өмнө 2,863,200,000 төгрөг байсан бол 2022 оны байдлаар 3,198,170,000 төгрөг болж өссөн.
БАРИМТ 4
УИХ-ын гишүүн П.АНУЖИН Сонгинохайрхан дүүрэгт 32031 хүний санал буюу 39,1 хувь саналыг авч гишүүн болсон.
БАРИМТ 5
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2024 оны нэгдүгээр сарын байдлаар "АНУЖИН" гэсэн нэртэй 10745 хүн байна.
БАРИМТ 6
УИХ-ын гишүүн П.АНУЖИН 17-хон насандаа хүнд өвдөж, 2 сарын настай, үр хүүхэдтэй болох боломжгүй хэмээгдэж, бүтэн жилийг эмнэлэгт өнгөрүүлсний дараа гэртээ гарчээ. Жин 90 кг дөхсөн, нүүр битүү сэвх, нүд маань наашаа бүлтэрчихсэн өөрийгөө хараад их хэцүү байснаа дурсдаг.
БАРИМТ 7
УИХ-ын гишүүн П.АНУЖИН үзэл бодлын төлөвшлийнхөө талаар тодорхойлохдоо Япон улсад суралцахдаа төлөв даруу, дотогшоо, өөрийгөө дарж, бусад нь юу гэх бол, бусад нь юу гэж бодож байгаа бол гэж нийгмээс хэт хамааралтай амьдардаг соёлд суралцаж, харин дараа нь Америкийн Детройтод суралцахдаа нээлттэй байх, өөрөөрөө амьдрахыг суралцсан гэдэг.
БАРИМТ 8
УИХ-ын гишүүн П.АНУЖИНГИЙН МАЦГИЙНХ НЬ хамгийн анхны шавь нь дуучин Т.Ариунаа бөгөөд хоол хүнсний талаар сургаж, “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийхэд түүний хүссэн биеийг бүтээхэд тусалж байжээ.
БАРИМТ 9
Түүний төрсөн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Буд бол, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн, өвдсөн үед нь эмнэлэгт сахин хүн болгосон, төрснөөс илүү хайрлаж өсгөсөн аав нь Пүрэв-Очир.
БАРИМТ 10
УИХ-ын гишүүн П.АНУЖИН Монгол улсын манлай охин, Монгол улсын шилдэг хүүхэд болж, бага насандаа бие даасан тайлан тоглолтоо хийж, 12 насандаа сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгогдож явсан нэгэн.
БАРИМТ 11
П.Анужин гишүүн Эрдэнэбат гэх анхны нөхөртэйгөө арван жилийн нэг анги бөгөөд, арван жилдээ үерхэж байгаагүй ч, төгссөнөөсөө хойш 13 жилийн дараа эргэн уулзаж гэр бүл болжээ. "Лайв Энержи групп"-ын захирал А.Эрдэнэбат сумогийн 68 дахь их аварга Д.Давгадоржтой холбоотой 10 сая ам.долларын маргаан үүсгэхэд П.Анужин твиттерт, "Нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж яваа залуу үнэнд гүйцэгдэж байна даа өөрөө!" хэмээн жиргэсэн нь тэдний харилцаа төгсгөл болсныг батласан.
БАРИМТ 12
П.Анужин гишүүн "Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн редактор, хөтлөгчөөр ажиллаж байхдаа, "Hero” энтертайнментын найруулагч Баатартай нэр холбогдсон байдаг. Найруулагч Баатарын гэргий жүжигчин Ундрал руу дайрч давшлан уурлаж байгаа хэд хэдэн бичлэг олон нийтэд хүрсэн, төдийгүй Анужингийн "Тийм ээ, би нөхөртэй нь унтсан”, “Чи Баянхошууны авгай биз дээ, хуц” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ.
БАРИМТ 13
Түүний удаах нөхөр МИНТ баарны эзэн Э.Нандинзүрх эхнэрээсээ салж, Анужинтай суусан нь Нандинзүрхийн эхнэр Онон, хүүхдийг нь гаргасан Уянгаа нартай удаан хугацаанд маргаантай явах шалтгаан болсон гэдэг.
БАРИМТ 14
Жүжигчин Ундрал анх Анужинтай эрүүл хоололтын чиглэлээр сургалт авч танилцан, улмаар нөхрөө танилцуулан, талууд хамтарч ажиллаж эхэлсэн гэдэг.
БАРИМТ 15
П.Анужин гишүүн хөтлөгчөөр ажиллаж байхдаа С.Баяртай уулзаад “Н.Энхбаяр таныг ингэж хэлсэн. Тэгэж гүтгэж байна лээ. Та хариу заавал хэлэх хэрэгтэй. Одоо бичлэг хийгээгүй байгаа, бүгдээрээ эхлээд чөлөөтэй ярилцъя. Камераа асаагаагүй байгаа” гэсэн мөртлөө, камераа асаасан байхыг С.Баяр олж хараад, тогноос камерыг нь салгаж, хөөж гаргасан тухайгаа МАН-ын бага хурлын үеэр өөрөө ярьж, сануулж байсан гэдгийг тухайн үед хуралд сууж байсан нөхдүүд баталсан гэдэг.
БАРИМТ 16
П.Анужин гишүүний хөтлөгчөөр ажиллаж байх үеийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг тарж, өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт гарч байгаагүй, нууц бичлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар өртсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байдаг.
БАРИМТ 17
Мөн тэрбээр “Авъяаслаг Монголчууд” шоуг шүүж байх үедээ хөхөө ил гаргасан хувцас өмссөн нь багагүй шуугиан дэгдээсэн. Тухайн үед тэрбээр гурван хүүхдийн ээж байсан бөгөөд хөхөө хэрхэн залуу, сайхан чигээр нь хадгалан үлдсэн туршлагаа хуваалцсан удаатай.
БАРИМТ 18
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн доромжилсон бичлэг нийтэд цацагдсаны дараа УИХ-ын гишүүн П.Анужин “Миний амьдралд дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй” хэмээн мэдэгдэж, цагдаад хандахаа мэдэгдсэн.
БАРИМТ 19
УИХ-ын гишүүн П.Анужинг 2021 онд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгажээ. Тодруулбал, тэрбээр өөрийн төрсөн эцэг болох УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн асуудлаар шалгагджээ.
БАРИМТ 20
УИХ-ын гишүүн П.Анужин Дээлийн өнгийг хуульчлах санаачилга гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан.
БАРИМТ 21
Адуу малтай ойрхон байдаг П.Анужин гишүүн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль батлуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн иргэд бухимдаж байсан.
БАРИМТ 22
П.Анужин гишүүн монгол хувцсыг орчин үеийн загвараар урласан өөрийнхөө өвөрмөц загвартай хувцаснуудаараа “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэн гарган, чамин хийцтэй боловч өдөр тутам хэрэглэж болох үндэсний хувцасны “ANUCOUTURE” брэндийг бий болгосон.
БАРИМТ 23
П.Анужин гишүүн 2006 онд “Эрдэм” хэмээх хүүхэд асран хамгаалах төвийг байгуулж байсан бөгөөд, тус төв 100 орчим хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хэмээн мэдэгджээ.
БАРИМТ 24
УИХ-ын гишүүн П.Анужин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үед "Эхийн алдар" одонгоор шагнуулсан. Мөн Алтан гадас одонтой. Түүний хамгийн алдартай 5 агшин
Сэтгэгдэл (42)