Туркийн Истанбул хотын нэгэн шөнийн цэнгээний газарт мягмар гаргийн үдээс хойш засвар хийж байх үед гэнэт түймэр гарч, улмаар 29 хүн нас барсан тухай урьдчилсан мэдээ байна. Тэднээс гадна найман хүн шархадсан, долоогийнх нь биеийн байдал хүнд байна гэж Истанбул хотын захирагчийн албанаас мэдээллээ.
Истанбулын төв хэсэгт орших Бешикташ дүүрэгт уг үйл явдал болжээ. Хохирогчид бүгд барилгын ажилчид байсан гэнэ. Гал орон нутгийн цагаар 13.00 цагийн өмнөхөн (ET 06.00 цагт) Истанбул хотын Гайреттепе хорооллын хөл хөдөлгөөн ихтэй хэсэг болох Гоненоглу гудамжинд байрлах 16 давхар байшинд гарсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.
Ослын газар нь орон нутгийнхны хэлдгээр шөнийн цэнгээний "Маскарад" клуб байв. Түймэр газар доор байрлах уг талбайд засварын ажлын үеэр гарсан. Туркийн эрх баригчид гал гарсантай холбогдуулан шөнийн цэнгээний газрын бизнес эрхлэгч, нягтлан бодогч болон хамтрагчид, засварын ажилтай холбоотой төмөрлөгчдийг хариуцаж байсан найман хүнийг баривчилсан гэж TRT News мэдээлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)