Газар хөдлөлтийн хүчтий чичиргээний улмаас 125 барилга эвдэрсэн гэж Тайваний Үндэсний гал түймрийн агентлаг (NFA) мэдээллээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр эвдэрсэн барилгуудын тал орчим хувь нь газар хөдлөлтийн голомттой ойролцоох Хуалиен мужид байна.
Тус мужийн дөрвөн барилга хэсэгчлэн нурсан гэж Хуалиен дүүргийн шүүгч Ху Чен Вэй саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Гурван байрны оршин суугчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн бол доод давхар нурсны дараа баруун тийш хазайсан есөн давхар "Тэнгэрийн ван" гэх барилгад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэж Ху Су хэлэв.
"Тэнгэрийн ван" барилгаас 22 хүнийг аварсан бөгөөд үлдсэн нэг оршин суугчтай холбоо тогтоох ажиллагаа үргэлжилж байна гэж Гал түймэр унтраах үндэсний ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Тайвань даяар дөрвөн хүн нас барсан гэв.
Л.Сайнаа