Тайваньд өнөө өглөө хүчтэй газар хөдөлсны улмаас 26 барилга нурж, цөөнгүй хүмүүс дарагдаад байгаа тухай Тайванийн Онцгой байдлын төвөөс (CEOC) мэдээллээ. Долоон барилгад хүмүүс дарагдсан гэсэн мэдээлэл байна.
Газар хөдлөлтийн голомттой ойролцоох Хуалиень мужид 15 барилга нурсан гэж CEOC мэдэгдэв. Мөн газар хөдлөлт нь эрчим хүчний хангамжид ч нөлөөлж, 91 мянга гаруй өрх цахилгаангүй болжээ. Орон нутгийн албаны хүмүүс гэмтлийг яаралтай засахаар ажиллаж байна.
Тайваний зүүн хэсэгт зарим галт тэрэгний үйлчилгээ түр зогссон ч өдрийн эцэс гэхэд дахин ажиллана гэж CEOC тэмдэглэв.
Л.Сайнаа