БАРИМТ 1
Тэрбээр Ховд аймагт 10 жилээ дүүргэж, Монгол Улсын Их Сургууль хуульч мэргэжлээр төгсөж, Ховд аймгийн Прокурорын газарт, Улсын дээд шүүхэд, “Монгол журам” сонинд, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд, Гаалийн ерөнхий газарт ажиллаж, Зам, тээврийн сайд, Ховдын Засаг дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус зөвлөхөөр ажиллаж байсан.
БАРИМТ 2
Ш.Адьшаа гишүүний өөрийн орлого 4.5 тэрбум, гэр бүлийн орлого 1.6 тэрбум, нийт 8 ТЭРБУМ 713 САЯ төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай. 937 сая төгрөгийн үнэтэй автомашины “цуглуулга”, 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуу. 200 сая төгрөгийн газар, 890 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламжийн үлдэгдэл нь 1 ТЭРБУМ 248 САЯ төгрөг бол бусдаас 200 сая төгрөгийн авлага, 105 сая төгрөгийн зээлтэй аж.
БАРИМТ 3
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн эхнэр Я.Саранчимэг эмч мэргэжилтэй бөгөөд "Хүннү МН" ХХК, Империал Максимум корпорейшн ХХК, "Винсолд интернэйшнл" ХХК , "Грайтблю маунтайнс" ХХК, "Ачит эх мед", "Ачит-Арвис" ХХК гэсэн компаниудыг эзэмшдэг.
БАРИМТ 4
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн том хүү Анхбаяр нь “Эй Эй Эс Эс” ХХК, "Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төв" НҮТББ, "Ховд аймгийн такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо" НҮТББ, "Биг Монголиан хюмэн ресурс" ХХК, Бизнес бродерс индастрис" ХЖК "Биг монголиа ложистик" ХХК/, “Биг Монголиа Билдинг, "Бигмонголиа инержи" ХХК "Алтан дорнод, ургац" ХХК гэсэн компаниудыг эзэмшдэг.
БАРИМТ 5
БАРИМТ 6
Ш.Адьшаа гишүүн хэдийгээр 4,5 тэрбум төгрөгийн орлоготой ч, хүү А.Биндэръяадаа 101,9 мянган долларыг Боловсролын зээлийн сангаас авч өгснөөр, хүү нь Канад улсын Торонтогийн их сургуульд суралцсан ч, зээлээ төлөөгүй. Хувийн компанид ажилласныг төрд буцаан төлсөн гэж үзэн сэтгүүлчтэй маргалдаж байсныг, эрхэм уншигч таныг мэднэ гэдэгт итгэлтэй байна.
БАРИМТ 7
“ЯЛААС МУЛТАРСАН” НЬ №1: 2001 оноос Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгчээр орж, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн даргаар ажиллаж байхдаа, “Улсад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргээр Гаалийн газрын дарга асан Х.Баатартай хамт саатуулагдаж байсан. Азаар ч гэх үү, мань эр МАН-ын гишүүн болчихсон байсан тул шоронгоос “сугараад” үлдчихсэн.
БАРИМТ 8
Ш.Адьшаа гишүүн хожим нь сэтгүүлч агсан Г.Дашрэнцэнг “Гаалиас төрсөн тэрбумтан” нийтлэлийнх нь төлөө шүүхэд өгч, торгуулах шийдвэр гаргуулсан ч, өөрөө авлига өгсөн хэрэгтээ ял авсан ч, Өршөөлийн хуулиар өршөөгдсөн байдаг.
БАРИМТ 9
Ш.Адьшаа гишүүнийг 2012 онд МАНам УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг. Учир нь “Гаалийн” гэх тодотголыг зүүлгэсэн хэрэг нь ид олны анхааралд байсан хэрэг.
БАРИМТ 10
ӨВДӨГ ШОРООДОЛТ №1: 2012 онд МАН-аас мандат авч чадаагүй ч, Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж, ердөө 1.7 хувийн саналаар ялагдсан. Яаж зүгээр өнгөрөх вэ. Сонгуулийн дүнд эргэлзэж, өрсөлдөгчид нь хууль бус үйлдэл гаргасан гэж телевизээр мэдэгдэл хийгээд амжсан байдаг.
БАРИМТ 11
Ш.Адьшаа гишүүн энэ үед намдаа “шоовдорлогдож”, нутагтаа “гологдсон”-доо шаралхан, улс төрийн жинхэнэ замналаа эхлүүлж, Зам тээврийн сайд, Засаг дарга нарт зөвлөж эхэлсэн байдаг.
БАРИМТ 12
“ЯЛААС МУЛТАРСАН” НЬ №2: Ш.Адьшаа гишүүн 2016 онд дахин сонгуульд бэлдэж, хий гаргалгүй зүтгэж явахад “Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлгийг нийслэлд байгуулж, тусгай зөвшөөрөл авахдаа 5 сая төгрөг өгсөн” гэх авлигын хэрэг сөхөгдсөн.
БАРИМТ 13
Тухайлбал, 2015 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Ш.Адьшаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авахын тулд “энэ дотор таван сая төгрөг байгаа. Үүнийг төрийн нарийн бичгийн даргадаа өгчих” хэмээж байв.
БАРИМТ 14
Хожим нь тэрбээр “Би өөрийнхөө гэм буруутайг ойлгосон. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” хэмээн мэдэгдэж байсан юм.
БАРИМТ 15
ӨВДӨГ ШОРООДОЛТ №2: Гайтай 5 саяын авилгын асуудал, тухайн бүс нутагтаа нэр хүнд муутай Ардчилсан намаас нэр дэвшсэн зэрэг нь гай болж, МАН-ын шинэхэн нэр дэвшигчид 1 хүрэхгүй хувиар ялагджээ. Дараалан 2 хүрэхгүй хувиар “далаараа тавиулсан” баргийн эр хүний шар хөдөлнө биз дээ.
БАРИМТ 16
“Жүдогийн холбооны ерөнхийлөгч”-өөр ажиллаж байсан Ш.Адьшаа 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх болсон.
БАРИМТ 17
2020 онд Ардчилсан намаас нэр дэвших мандат өгөхгүй сургаар бие даагчаар бүртгүүлсэн байсан ч, Ерөнхийлөгчөөр “бярдуулсны” хүчинд, Ардчилсан намаас нэр дэвшээд зогсохгүй, бүр гишүүн болж чадсан. Ийнхүү 3 удаа зүтгэснийх, хүссэнээ авч чадсан нь бахархмаар шүү.
БАРИМТ 18
Нүүрсний хулгайн сонсгол дээр хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолж гаргасан тээврийн компаниуд дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниудын нэр дурдагдсан байдаг.
БАРИМТ 19
Харин УИХ-ын Түр хорооны шинжээчид 11 компани нь 188 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг нийтэд дэлгэсэн.
БАРИМТ 20
Нүүрсний сонсголд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниуд буюу “Тив транс” ХХК нь 11 мянган тонн, АУМ алт ХХК нь 688 тонн, Шанхтранс ХХК нь 65 мянган тонн, туслах Ш.Мөнхцэцэгийн нэр дээр байгуулсан “Зүүн хөхий” нь 759 тонн, “Эм Жи Өү” ХХК нь 52 мянган тонн, “Мөнх цаст транс” нь 32 мянган тонныг тус тус хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан аж.
БАРИМТ 21
ХЗДХ-ийн сайд, түр хорооны дарга Б.Энхбаяр “Н.Алтанхуягийг хамааруулж, Г.Дэнзэнгийн гэх 17 тэрбумын асуудал бол анх Ш.Адьшаа гишүүнтэй холбоотой байсан. Ш.Адьшаа гишүүн тэрийгээ авч чадахгүй алдаад, алдсандаа хорсоод холбогдох мэдээллийг тухайн үеийн сөрөг хүчин МАН-ынханд дамжуулсан” хэмээн мэдэгдэв.
БАРИМТ 22
ХЗДХ-ийн сайд, түр хорооны дарга Б.Энхбаяр “Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн ар гэрийг Төрийн ордонд оруулж, нүүрсчид хамтран акц хийж байна. Б.Ганхуяг байхгүй учраас сонсгол хийх шаардлагагүй гэдэг улс төрийн акцыг хийж, Түр хорооны дарга руу хэвлэлийн акц хийсэн. Нүүрсний сонсголыг зогсоох улс төрд автахгүй бөгөөд зогсохгүй" гэлээ.
БАРИМТ 23
Ш.Адьшаа гишүүн өөрийн эзэмшлийн компаниараа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зургаан тэрбум төгрөгийн зээл авч, ЖДҮ болон Хөгжлийн банкны гэх алдарт хоёр сенсацитай нэр холбогдсон.
БАРИМТ 24
Тэрбээр мөн Богд Зонхова цогцолборыг анх санаачилж байв. Тус цогцолбор 5,5 сая төгрөгийн төсөвтэй байсан ч удалгүй 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон нь олны анхаарлыг татсан хэрэг. Энэ талаар хэлэхдээ “Яагаад 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсныг мэдэхгүй. Хамт санаачилсан гишүүдээ санахгүй байна” гэсэн байдаг. Түүний хамгийн алдартай 5 агшин
Сэтгэгдэл (7)