Өнөөдөр өглөө Тайваний зүүн эрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн албаны мэдээлсэн. Улмаар Японы өмнөд хэсэгт цунамийн аюулаас сэрэмжлүүлэх зарлан мэдээлэл түгээв.
Газар хөдлөлтийн голомт Хуалиен хотоос өмнө зүгт 18 километрийн зайд байгаа гэнэ. Тайваний цаг уурын төв газар газар хөдлөлтийн дараа цунамийн аюулаас сэрэмжлүүлж, цунами хойд эргийн бүсэд нөлөөлж болзошгүй тул оршин суугчдыг өндөр газар нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж байна.
Японы Цаг уурын агентлаг мөн Миякожима болон Окинава арлуудад цунами болж, 3 метрийн давалгаа удахгүй болох төлөвтэй байгааг анхааруулжээ. Уг газар хөдлөлт нв сүүлийн 25 жилд тохиогоогүй хамгийн хүчтэйд тооцогдож байна.
Л.Сайнаа