Холливуудын нэрт жүжигчин Мэрилин Монрогийн оршуулгын хажуугийн газар өнгөрсөн даваа гарагт худалдаагаар 195 мянган ам.долларын үнээр зарагджээ. Уг байрлалыг худалдаж авсан "Beverley Hills"-ийн технологийн хөрөнгө оруулагч Энтони Жабин Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг гэжээ.
Мөн уг байрлал нь 1992 онд Монрогийн хажууд байрлах “Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерийн нууц ордны дэргэд байдаг.
1962 онд 36 насандаа таалал төгссөн Монрогийн шүтэн бишрэгчид Калифорниа муж улсын Лос Анжелес дахь түүний газар дээр байнга зочилдог. Тэрээр өөрийн үеийн Холливудын томоохон кинонуудын нэг болох "Gentlemen Prefer Blondes", "Some Like It Hot" болон "How to Marry a Millionaire" зэрэг кинонд тоглосон.
Түүнийг нас барсан шалтгаан нь олон хүний сонирхлыг татсаар ирсэн. "Playboy"-ийг үүсгэн байгуулагч Хефнер нь 2017 онд нас барсныхаа дараа эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд оруулахыг албадаж, мансууруулсан хэрэгт буруутгагдаж байсан.
Жабин мөн энэ үдэш нэгэн цагт Монрогийн өмсөж байсан усан сэлэлтийн хувцас болон Хефнерийн хуучин орыг худалдан авчээ. Дуудлага худалдаагаар зарагдсан бусад онцлох зүйлд Монрогийн "Pucci" брэндийн ягаан торгон даашинз багтаж, хамгийн өндөр үнэ болох 325 мянган ам.доллараар зарагдав. Жүжигчин бүсгүйн хэрэглэсэн "Элизабет Арден"-ы уруулын будаг мөн 65 мянган ам.доллар хүрсэн байна.
Л.Сайнаа