Найз залуутай болсныхоо төлөө шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйхад хүрсэн К-поп од дахин ганц бие болжээ. Карина, жүжигчин Ли Жэ Вүүк нар өнгөрсөн хоёрдугаар сард харилцаагаа олон нийтэд дэлгэснээр К-поп ертөнцийг донсолгож, зарим фенүүд нь түүнийг "урвасан" гэж буруутгаж байсан. Лигийн "C-JeS Studio" агентлаг салж байгаа нь баталжээ.
Энэ үйл явдал шүтэн бишрэгчид нь Каринаг дөрвөн эмэгтэйтэй "Aesp"a хамтлагийнхаа хариуцлагагүй дуучин хэмээн буруутгаж байлаа. Энэ нь түүнийг Инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйх шалтгаан болж, тэрбээр "шархаа эдгээнэ" гэж тангараглав.
Түүний жинхэнэ нэр Ю Жи Мин юм. Залуу дуучин "Та бүхнийг гайхшруулсандаа хүлцэл өчье" гэж бичжээ. Тэрбээр ирээдүйд шүтэн бишрэгчиддээ "илүү төлөвшсөн, хөдөлмөрч талаа" харуулахаа амлав.
Мэдээлэл гарах үед зарим шүтэн бишрэгчид нь түүний удирдлагын агентлаг руу "эсэргүүцлийн машин" жолоодсон байна.
2020 онд "Black Mamba" дуугаараа дебютээ хийсэн "Аespa" энэ улиралд бүрэн хэмжээний шинэ цомгоо гаргах төлөвтэй байна. Харин 25 настай Ли "Алхимийн сүнс" хэмээх уран зөгнөлт жүжигт тоглосныхоо дараа олны танил болсон. Тэрбээр мөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн "Disney+"-ийн анхны цуврал "Royal Roader"-д тоглосон.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)