Цөмийн зэвсгийн аймшгийг шууд мэдэрсэн цорын ганц улс бол Япон билээ. Найман сарын өмнө нээлтээ хийж, "Оскар", "Алтан бөмбөрцөг" зэрэг томоохон шагналуудыг түүсэн "Оппенхаймер" киног Япон үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол эвдэгдэж, уг кино Японд анхны нээлтээ хийлээ.
Британи-Америкийн найруулагч Кристофер Ноланы Оскарын шагналт блокбастер кино нь 2023 оны хамгийн амжилттай кинонуудын нэг байсан. Уг бүтээлийн хамтаар "Барби" кино нээлтээ хийж, "Барбенхаймер" нэртэй дэлхийн хэмжээний кино үзвэрийн түүх эхэлсэн.
Гэвч энэ зураглал нь олон япончуудад таагүй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд Ж.Роберт Оппенхаймер болон түүний эрдэмтдийн багийн гаргасан сүйрлийн технологийн тухай өгүүлсэн киноны гашуун агуулга түүхийн барааныг дурсахад хүргэсэн.
Японы зарим хүмүүс "Барбенхаймер"-ын албан бус маркетингийн кампанит ажил нь 1945 онд Хирошима, Нагасаки хотод болсон цөмийн дайралтыг үл тоомсорлосон гэж үзсэн нь "Universal Pictures" студи өнгөрсөн долдугаар сард дэлхий даяарх нээлтэд тус улсыг оролцуулахгүй байхад хүргэсэн.
Гурван цагийн турш үргэлжилсэн намтар кино өнгөрсөн жил нээлтээ хийснээсээ хойш хэд хэдэн дээд амжилтыг эвдэж, дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн их ашиг олсон кино болсон гэж "Universal" мэдээлэв. Японд баасан гарагт нээлтээ хийснээсээ хойш эхний гурван өдрийн дотор 379 сая иен буюу 2.5 сая доллар олсон байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)