Олон тооны амьтдыг аварч, асран амьдардаг Миссисипи мужийн нэгэн эмэгтэй таван хөлтэй хургатай болжээ.
Түүнийг Натали Ренот гэдэг. Хонины фермийнхэн түүнийг "Аалзан хурга" хэмээн нэрлэсэн байна. Бүсгүй уг хургыг фермээс аварч, мал эмнэлэг рүү аваачихад гэдэсний хорхой, эвэрхийн гажиг илэрсэн байна. Малийн эмч нар хурганд эвэрхийн мэс засал хийх шаардлагатай гэжээ.
Малын эмч Жейсон Гулас "Түүнд ямар нэгэн хэвийн бус байдал байгаа нь гарцаагүй. Тэр бусад хургануудтай харьцуулахад хэвийн биш байж магадгүй, гэхдээ би түүнийг хэвийн мэт амьдрах болно гэж бодож байна" гэжээ. Түүнчлэн мал эмнэлгийнхэн хурганд зогсох, явах дадал суулгахаар ажиллаж буй гэнэ.
Л.Сайнаа